Шанхай хот дүүргүүдийн дээгүүр дрон нисгэн хөл хорионы дүрэм журмыг танилцуулж байна

Ковид-19 /дэлхий/

Шанхай хот дүүргүүдийн дээгүүр дрон нисгэж хатуу хөл хорионд орсон иргэддээ эрх чөлөөтэй байх гэсэн хүслээ түр хязгаарлаад цар тахлын үеийн дүрэм журмаа чанад баримтлахыг уриалж байгаа юм.

Твиттер болон Хятадын сошиал медиа платформ  Вэйбод  дроноор  хязгаарлалтад орсон оршин суугчдадаа Ковидын үеийн хөл хорионы удирдамжийг танилцуулж буй бичлэгүүдийг оруулжээ.

Нэг бичлэгт, улаан, анивчсан гэрэл бүхий дрон орон сууцны дээгүүр эргэлдэж, чангаар уриалж байгааг харуулсан байна. 

Мөн өөр нэг бичлэг дээр дрон барилга байгууламж дээгүүр нисч байгааг харуулжээ, роботын дуу хоолойгоор "Жютиний оршин суугчид аа. Цар тахлын энэ үед бид та бүхнээс COVID-19-ийн эсрэг хязгаарлалт болон холбогдох удирдамжийг чанд дагаж мөрдөхийг хүсч байна. Эрх чөлөөтэй байх гэсэн хүслээ хянаарай. Цонхоо онгойлгох эсвэл дуулахыг хориглоно. Энэ нь COVID-19 халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ" гэсэн мессежийг цацаж байна.

Шанхайд эдгээр роботоос гадна хүнгүй гудамжаар робот нохой гүйж буй бичлэгийг мөн Weibo сайтад байршуулжээ. Чанга яригч бүхий робот нохой COVID-19-ийн эсрэг хөл хорионы дүрэм журмыг танилцуулж байна. 

"Тогтмол халдваргүйжүүлэлт хийгээрэй. Гэр орноо агааржуул. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тахал өвчнөөс урьдчилан сэргийлээрэй" гэж робот хоолойгоор мессеж цацаж байна. 

Өмнөд санхүүгийн төв гэгдэх Шанхайд COVID-19 халдварын тохиолдол огцом нэмэгдэж 26 сая хүн амтай тус хотыг хатуу хөл хорионд оруулсан. Иргэдээ вирус илрүүлгийн масс шинжилгээнд хамруулахад гуравдугаар сарын 1-ээс хойш халдварын 94,000 гаруй тохиолдол илрүүлсэн байна. Гэсэн хэдий ч хотын хэт бөөгнөрөлтэй хорио цээрийн төвд нялх, балчир хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисон тухай сэтгэл түгшээсэн видео бичлэгүүд гарч, тус хотын Ковид-тэг бодлого хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа талаар мэдээлжээ.