ДЭМБ: Цар тахлын халдвараар албан ёсны тоо баримтаар 6.2 сая хүн нас баржээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус энэ талаарх тайланг танилцуулахдаа, цар тахлын халдвараар албан ёсоор судалгаа тандалт хийж байгаа байгууллагын тооцооноос гадуур маш олон хүн шууд болон шууд бус халдвараар амиа алдсан энэ тоо бол үнэхээр аймшигтай...

Тиймээс улс орнууд, холбогдох байгууллагууд, эрүүл мэндийн салбар цаашид улс орныхоо эрүүл мэндийн системд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх цаг хэдийнэ ирснийг дээрх тоо баримтууд харуулж байна гэсэн юм.  

ДЭМБ-аас саяхныг хүртэл танилцуулж байсан албан ёсны тоон мэдээллээр COVID-19 коронавирусний халдварын улмаас дэлхий даяар 6,2 сая хүн нас барсан гэж бүртгэгдсэн. Энэ тоог цар тахлын өвчлөлийн талаар статистик тоон мэдээлэл гаргаж байсан Жон Хопкинсын их сургуулиас нэрлэж байсан. Тэгвэл ДЭМБ-аас албан ёсны тоон мэдээллээс гадаар “илүүдэл эндэгдэл”-д багтаасан тоо нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн тусламж авч чадаагүй, магадгүй өөр суурь өвчин нь ковидоос болж сэдрэн нас барахад хүргэсэн, эсвэл албан ёсны шинжилгээнд хамрагдаж чадаагүй гэхчлэн маш олон шалтгаанаар шууд болон шууд биш шалтгаанаар “ковидын” гэж нэрлэж болох сүүлийн хоёр жилд дэлхий даяар амиа алдсан хүний тоо гэж ойлгож болно.