Apple компанийн нийт хөрөнгийн хэмжээ 3 их наяд ам. долларт хүрлээ 

Технологи-360

Америкийн Apple компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам. долларт хүрчээ. Ингэснээр Apple компани улсдаа зах зээлийн үнэлгээгээрээ 1-рт жагссан байна. 

Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр Apple компанийн хувьцааны үнэ ханш үүнийг дагаад бараг 3%-иар өссөн байна. 

Apple компанийн хувьцааны үнэ ханш нэг бүр нь 182 доллар 85 центэд хүрчээ. Ийнхүү хувьцааны үнэлгээ өссөн нь Apple компанийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд ам. долларт хүрсэн Америкийн анхны компани болсон байна. Ийнхүү үнэлгээ нь өсөхөд цар тахлын халдварын улмаас дэлхийн улс орнуудад зайнаас сурах, ажиллах шаардлага өсч, энэ хирээр ухаалаг гар утас, зөөврийн компьютерын хэрэглээ, борлуулалт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Apple компанийн хувьд 2018 онд зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд доллар байсан бол өнөөдөр 3 дахин нэмэгдээд байна. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч компани болох Apple компанийн зах зээлийн үнэлгээ ийнхүү нэмэгдсэнээр Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох Тойота Моторс компанийхаас л гэхэд ойролцоогоор 10 дахин их байгаа юм. Дэлхийд зах зээлийн үнэлгээгээр Apple компанийн араас Майкрософт компани 2,5 их наяд долларын үнэлгээгээр жагсч, Сауди Арамко компани 1,9 их наяд ам. долларын зах зээлийн үнэлгээгээр 3-рт жагсч байна.