“CES-2022” үзэсгэлэн яармагийн үеэр технологийн шинэ шийдлүүдийг танилцуулж байна

Технологи-360

Америкийн Лас Вегас хотноо International Consumer Electronic Show буюу СЕS-2022олон улсын үзэсгэлэн яармаг болж байна. Жил бүр зохиогддог техник технологийн үзэсгэлэн яармагт технологийн салбарын 4 мянга гаруй компани оролцож, өөрсдийн шинэ бүтээл, шийдлүүд, ололт амжилтаа танилцуулж байна. 

Олон улсын технологийн үзэсгэлэн яармагийн үеэр техник технологийн салбарт гарсан шинэ ололт амжилт, техник, стартапуудыг танилцуулж байгаа юм. Лос Анжелесын үзэсгэлэн яармагт техник технологийн компаниуд жолоочгүй машин, гэрийн робот туслагч, ухаалаг гутал, GPS-ээр тоноглогдсон датчик, хувцас хэрэглэл индүүдэх хялбарчилсан төхөөрөмж, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан компьютерын проекци бүхий шил гэхчлэн маш олон төрлийн ухаалаг технологийг танилцуулж байна.

Ингэхдээ жилээс жилд чухам хиймэл оюун ухааны бүтээлд илүүтэй анхаарал хандуулж байгаа нь үзэсгэлэн яармагийн үеэр тодорхой болж байгаа юм.