ЕХ нь чип үйлдвэрлэлд хэдэн тэрбумыг зарцуулна

Технологи-360

ЕХ нь чип буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хэдэн тэрбумын хөрөнгө зарахад бэлэн байна. 

Учир нь дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн коронавирусний халдварын улмаас хагас дамжуулагчийн үйлдвэрлэл зогсч, үүнээс шалтгаалан автомашин, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл мөн доголдоод байгаа юм. 

Чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл зогссоноос дэлхий даяар энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсчээ. Тиймээс ЕХ энэхүү хомсдолыг арилгахын тулд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл боловсруулан ажиллаж, энэ талын судалгаа хийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж байна. Европ тив хагас дамжуулагч, чипний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хараат байдлаас гарахаар тэмүүлж байгаа юм. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, 2030 он гэхэд чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлэхээр зорилт тавьжээ.