Space Х компанийн 40-өөд хиймэл дагуул соронзон орны шуурганд өртжээ

Технологи-360

Америкийн Спейс Икс компанийн сансрын уудам руу хөөргөсөн 40-өөд хиймэл дагуул соронзон шуурганд өртжээ.

Сансрын аппаратууд энэ сарын 3-нд дэлхийн агаар мандалд орох үедээ соронзон шуурганд өртөн үйл ажиллагаанаас гарсан байна. 

Илон Маскийн Спейс Икс компани 2-р сарын 3-нд Старлинк хөтөлбөрийн хүрээнд дэлхийн тойрог замд гаргахаар 49 хиймэл дагуул хөөргөжээ. Өндөр хурдны интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэхэд ашиглагдах сансрын хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөсөн боловч сансрын пуужин зөөгч хөлөг дэлхийн агаар мандалд байхдаа соронзон орны шуурганд өртсөн байна. Наран дээр гео-соронзон орны шуурга дэгдсэнээс энэ явдал болжээ. Соронзон орны шуурганы улмаас дэлхий даяар туйлын туяа үзэгдэж, холбоо харилцааны систем доголдох магадлалтай байдаг юм.