Япон Улс устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг галт тэрэг танилцууллаа

Технологи-360

Япон улс устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг анхны галт тэргээ танилцууллаа. Японы төмөр замын томоохон компани болох JR East компани “Хибари” нэртэй галт тэргээ зам дээр туршиж байна.

Устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг галт тэргийг нийслэл Токиогоос холгүй байрлах Кавасаки хотын туршилтын баазад танилцуулсан байна. Улмаар ирэх 3-р сарын дундуур “Хибари” галт тэргийг Японы нийслэлийн бүсийн төмөр замуудын нэгэнд туршилтаар явуулахаар төлөвлөжээ. Шинэ загварын галт тэрэг нь хөдөлгүүрээ устөрөгчөөр дүүргэн, нэг дүүргэлтээр ойролцоогоор 140 км зам туулах чадвартай гэнэ. Байгаль орчинд ээлтэй шинэ хөдөлгүүртэй галт тэргийг дизель хөдөлгүүрээр ажилладаг галт тэрэг зорчдог хөдөө орон нутагт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.