Хятад Улс цахим юаний туршилтын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна

Технологи-360

Хятад улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд дижитал мөнгөний туршилтын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, улмаар илүү олон үйлчилгээг нэвтрүүлэн өргөжүүлж байна.

Баруун өмнөд  Чункин хотын эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн өвчтөнүүд  төлбөрөө fiat буюу засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй цахим юань ашиглан төлдөг болжээ. Өвчтөн Танг кассчин дээр байгаа QR кодыг анх удаа туршиж үзэхээр шийдлээ.

"Би оролдож үзсэн. Их амар санагдлаа. Хүмүүс цонхон дээрх QR кодыг уншуулахад л хангалттай юм байна"

гэж Тан ярьжээ.

Хятадын зүүн хэсгийн Фужиан мужид жолооч нар мөн замын төлбөрийн пост, шатахуун түгээх станц, амрах газрын хоол ундны төлбөрийг төлөхдөө дижитал мөнгө ашиглаж байна. Нэг жолооч ярихдаа, цахим юан нь бусад түгээмэл төлбөрийн аргуудаас илүү найдвартай хувилбар санагддаг гэжээ. 

Хятадад одоо цахим юан уншдаг ресторан, дэлгүүрүүд улам нэмэгдэж байна.