ЭНЭТХЭГ: Батарейны эвдрэлээс үүдэн цахилгаан скутерт гал гарсан байж болзошгүй

Технологи-360

Энэтхэгт сүүлийн долоо хоногт цахилгаан скутерууд шатаж буй гол шалтгаан нь батерейны модулиудын гэмтэл гэж тогтоосон байна. 

Шалгалтыг 4 дүгээр сард хамгийн их борлуулалттай байсан цахим скутер үйлдвэрлэгчид, тэр дундаа Японы SoftBank группын Ола Электрикийн галын осол дээр явуулсан байна. "Олагийн хувьд батарейны удирдлагын систем болон батарейн эсүүд нь асуудалтай байсан" гэж эх сурвалж дурджээ. Өнгөрөгч 3 дугаар сард Энэтхэгт цахилгаан скутер унасан нэг эрэгтэй охиныхоо хамт галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Ола электрикийн хувьд Өмнөд Солонгосын LG Energy Solution компаниас эсүүдээ авдаг, энэ асуудлаар засгийн газартай хамтран ажиллаж хөндлөнгийн шинжээчийн агентлаг томилон шалгалт явуулж байгаа. "Эдгээр мэргэжилтний урьдчилсан дүгнэлтээр Ола батарейны удирдлагын системд ямар ч алдаа гараагүй, харин энэ нь тусгаарлагдсан дулааны осол байж магадгүй юм" гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.

Нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилт тавьсан Энэтхэг улс 2030 он гэхэд цахилгаан скутер болон дугуйг хоёр дугуйт хэрэгслийн нийт борлуулалтын 80 хувь хүртэл нэмэгдүүлэхийг зорьсон. Өнөөдрийн байдлаар энэ үзүүлэлт 2 хувьтай байна.