Японы Resona банкны харилцагчид удахгүй барилга дотор биш харин ачааны машин руу орж үйлчлүүлдэг болох нь ээ. Цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан Японы банкууд эхнээсээ салбар цэгүүдээ цомхотгож байна.
Ресонагийн ерөнхийлөгч хэлэхдээ, банк нь салбар цэгүүдээ хаах гэхээсээ илүүтэй үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан шинэ төрлийн үйлчилгээ гаргахыг зорьж байна. Бид Японд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч анхны томоохон санхүүгийн байгууллага болно гэсэн байна. Явуулын салбар нь тус бүр хоёр ажилтантай байна, үйлчлүүлэгчид данс нээлгэж, хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах зэрэг энгийн салбартай адил бүх үйлчилгээг авах боломжтой. Эхний нэгжүүд нь Мягмар гарагт Токио, Осака хотод ажиллаж эхэлсэн, долоо хоногт хоёр удаа автомашины зогсоол болон бусад газарт ажиллах юм байна.