Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг унадаг дугуй гуандун хотод худалдаанд гарчээ

Технологи-360

Энэ сарын эхээр Хятадын өмнөд хэсгийн Гуандун хотод тус улсын зах зээлд анхдагч болох устөрөгчөөр ажилладаг нийтийн унадаг дугуй худалдаанд гарчээ. Дэлхийн хамгийн том устөрөгч үйлдвэрлэгч Хятад улсад орон нутгийн засаг захиргаа, компаниуд ногоон шилжилтийг бэхжүүлэхийн тулд хурдасгагч шинэ боломжуудыг ашиглан уралдан хөгжиж байгаа учир устөрөгчийн эрчим хүчний салбарт өсөлтийн уур амьсгал аль хэдийнэ бий болжээ.

Тухайлбал, энэ салбарт тэргүүлэгчдийн нэг Фошан хотын Данзао хотхонд үйлдвэрлэсэн нийтийн дугуйнууд нь устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг, утаа, бохирдлыг бууруулахад туслах шийдэл болсон. Компанийн ерөнхий менежер Ши Тао ярихдаа "Энд устөрөгчийн агуулах сав байна. Энэхүү цахилгаан хайрцаг нь устөрөгчийг ялгаруулж эрчим хүч хуримтлуулан моторыг ажиллуулдаг юм. Бүх үйл явц нь утаагүй, бохирдолгүй" гэжээ. Устөрөгчөөр ажилладаг унадаг дугуйг хөгжүүлэхэд технологи нь гол бэрхшээл биш, харин Ши-ийн зорилго нь найдвартай байдлыг хангах, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр хэмнэлттэй унадаг дугуй үйлдвэрлэх явдал юм гэжээ. "Бидэнд ийм төрлийн дугуй хийх нь тийм ч хэцүү биш. Харин зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц дугуй хийхийг хүсч байна. Энэ нь найдвартай байдал, ашиглахад хялбар, байгаль орчинд ээлтэй байдлыг алдагдуулахгүйгээр зардал багатай үйлдвэрлэх гэсэн үг юм" гэж Ши ярьж байна.