Онлайн ажилд зуучлах залилангийн хохирогч болсон Индонезийн 1000 гаруй иргэнийг энэ онд АСЕАН-ы хэд хэдэн орноос эх оронд нь буцаан авчирсан талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ.
2022 оны 10-р сарын 27-ны Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Индонезийн ГХЯ-ны иргэдийг хамгаалах асуудал эрхэлсэн захирал Жудха Нуграха хэлэхдээ, онлайн ажлын зарын луйврын улмаас энэ оны 1-р сараас 10-р сар хүртэл нийт 1,018 иргэн хохирч, тэднийг Азийн хэд хэдэн орноос буцаан авчирсан гэжээ. Тухайлбал, Камбожоос 679, Мьянмараас 143, Филиппинээс 97, Лаосаас 68, үлдсэн 31 нь Тайландаас байна. Хамгийн их Индонез иргэд хохирсон Камбож улс дахь Индонезийн элчин сайдын яам тус улсын төрийн эрх баригчидтай хамтран цахим сүлжээний луйврын асуудлыг шийдвэрлэх тусгай баг байгуулсан гэж нэмж дурджээ. Иймд Индонез иргэддээ хандан, асар их цалин санал болгосон, тусгай ур чадвар шаардлагагүй, визгүй гэсэн итгэмээргүй амлалт өгсөн компаниас болгоомжилж зайлсхийхийг анхааруулсан байна.