Хятадын олон улсын импортын тав дахь экспо хаалтаа хийлээ

Технологи-360

Хятадын олон улсын импортын тав дахь экспо амжилттай, гайхалтай, үр өгөөжтэй байх зорилтоо биелүүлж Пүрэв гарагт өндөрлөлөө.

 

Энэ жилийн экспод 127 улс орон, бүс нутгаас 2800 гаруй оролцогч оролцож, тэдний 280 гаруй нь салбартаа тэргүүлэгч, дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн тоонд багтдаг гэж экспогийн товчооноос мэдээлжээ. Зургаан өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр нийт 438 шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг танилцууллаа.

Анх удаа хийсэн дижитал платформ нь дэлхийн компаниудад үүлэн шууд дамжуулалт, онлайн хэлэлцээр, онлайн гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болсон байна. 700 гаруй худалдааны бүлгүүд худалдан авалт хийж, дэлхийн өнцөг булан бүрээс 4000 гаруй ЖДҮ эрхлэгч онлайн болон офлайн худалдаа, хөрөнгө оруулалтын тохирооны хуралд оролцжээ.