Францын гоо сайхны акул “Робот уруулын будаг” хөгжүүлжээ

Технологи-360

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст уруулаа будахад нь туслах шинэ хэрэгслийг зохион бүтээсэн байна. Францын гоо сайхны салбарын акул L'oréal нь Лас Вегас-т болсон 2023 оны Хэрэглээний электрониксын шоунд "Хапта" нэртэй энэхүү ухаалаг хэрэгслийг танилцуулжээ.

Гарын шуу, бугуйн хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст туслахын тулд робот хэрэгсэл нь мэдрэгч, роботик, машины тооцоолол ашигласан байна.

ГУИЕВ БАЛҮҮЧ | ЛОРЕАЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН ГЛОБАЛ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

“АНУ-д арван хүн тутмын нэг буюу 43 сая хүн саажилт, резматоидийн артрит, нугасны гэмтэл зэргээс үүдэлтэй өөрийн гараар гоо сайхнаа тодотгох боломжгүй болсон байдаг.

Тэрээр цааш ярихдаа, өндөр технологийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг илүү их бүтээх энэ алхам бол удаан хүлээлттэй байсан гэж онцолжээ.

ГУИЕВ БАЛҮҮЧ | ЛОРЕАЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН ГЛОБАЛ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

"Энэ хэрэгсэл нь амны өнцөгт нарийвчлалтай ойртохын тулд 360 градус хөдөлдөг. Дараа нь таны хөдөлгөөнөөс үл хамааран будах үед тогтвортой байж уруул руу чиглэдэг"

Хапта-г эрүүл мэндийн технологийн Лифтвэр компанитай хамтран хөгжүүлсэн байна. Машины тооцооллыг ашигласан энэ хэрэгсэл нь хэрэглэгчийн гар, шууны хөдөлгөөнийг мэдэрдэг, шаардлагатай бол тэдгээрийг засдаг гэнэ.

ГУИЕВ БАЛҮҮЧ | ЛОРЕАЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН ГЛОБАЛ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

''Өнцгийн чиглэлд шилжих болгонд уруул, нүүрний төв рүү хэрэгсэл чиглэдэг. Тиймээс таныг уруулдаа хүрэх үед робот хэрэгслийг барьсан гар нь уруулын будгийг түрхэх дохиог гүйцэтгэдэг юм. Хүмүүсийн гол бэрхшээл нь уруулын будгаа бариад түрхэх хэсэг байсан. Тэгвэл энэ бүтээгдэхүүн нь  үүнийг шийдсэн юм.