Марокко Улсад 9 ихэр хүүхэд мэндэлжээ

Эдгээр 9 ихрийн гурвынх нь гэрэл зургийг тус улсын ЭМ-ийн. сайд постолжээ

Үйл явдал
25 настай Мали эмэгтэй эмч нарын эхо төхөөрөмжөөр урьдчилан харж байснаас хоёроор илүү буюу нийт 9 ихэр хүүхэд төрүүлжээ
Халима Сиссэ гэх энэ эмэгтэй бол Марокко Улсын иргэн. Засгийн газраас нь энэхүү үйл явдлыг баяр хөөртэйгөөр хүлээн авч, тусгай халамж үзүүлэхээр түүн рүү яаралтай ниссэн гэнэ.

5 охин, 4 хүүг хийсвэр хагалгаагаар төрүүлсэн, эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.

Энэ бол мэдээж маш ховор тохиолдол. Нярайлсан эх Мароккогийн эмнэлэгт таван 7 хоног хэвтэж байгаад Мягмар гарагт төрүүлсэн байна. Тэднийг ирэх хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хяналтад байлгаж бүрэн тэнхэрсний дараа гаргах юм байна. Учир нь ийм тохиолдолд зарим ихэр нь удаан амьдарч чадалгүй энддэг эрсдэл байдагтай холбоотой юм.

Эх сурвалж: BBC