Үйл явдал

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар өнөөдөр дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвараар 197 сая хүн халдварлаж, нас барсан хүний тоо 4 сая 200 мянгад хүрээд байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар дэлхий даяар тэрбум 120 сая хүнд вакцин хийсэн нь дэлхийн нийт хүн амын 14,4% нь болж байгаа юм.

Тэгвэл энэ хооронд цар тахлын халдварын дэгдэлтийг амжилттай хумьж чадсан Хятад улсад коронавирусний халдварын тохиолдол дахин дэгдлээ. Хятадын 9 сая хүн амтай Нанжинд, мөн нийслэл Бээжин болоод өөр 5 мужид цар тахлын халдвар дэгдсэн байна. Нийтдээ Хятадад сүүлийн нэг хоногт халдварын 200-аад шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэхдээ Хятадад коронавирусний Дельта хувирбар дэгдэж, цар тахал Оросоос энэ сарын 10-нд ирсэн онгоцны үйлчилгээнд ажилласан хүмүүсээс илэрчээ. Энэ байдлаас шалтгаалан Нанжин хотын нисэх буудлын үйл ажиллагааг ирэх сарын 11-нийг хүртэл түр зогсоож, хотын иргэдийг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж байна.