Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн коронавирусний халдварын дэгдэлт буурахгүй байгаа, мөн вирус мутацид орж шинэ, илүү хүчтэй хувилбар дэгдэж байгаагаас шалтгаалан магадгүй хүн амд 3 дахь тун вакцин хийх шаардлагатай болж магадгүй. Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сүүлийн 2 жилийн туршид дэлхий нийтийг айдас хүйдэст байлгаж байгаа цар тахлын дэгдэлт буурахгүй байгаа, мөн вакцины үйлчлэх хугацаа зарим тохиолдолд хязгаартай байгаа зэргээс шалтгаалан улс орнууд хүн амдаа 3 дахь тун вакцин хийх талаар хэлэлцэж эхэлжээ. Тухайлбал Герман улсын 16 холбооны газар нутгийн Эрүүл мэндийн сайд нар цар тахлын эсрэг 3 дахь тун вакцин хийх боломж бололцоо, мөн 12-17 насны иргэдээ вакцинд хамруулах асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдөр Герман улс нийт иргэдийнхээ 52% нь цар тахлын эсрэг хоёр тун вакцин хийгээд байгаа юм.
Түүнчлэн Израильд сүүлийн 5-аас дээш сарын өмнө вакцинд хамрагдсан, 60-аас дээш насны иргэдээ дахин дархлаажуулалтад хамруулах талаар судалж байна. Израилийн ерөнхийлөгч Ицхак Герцог Америкийн Пфайзер нэрийн 3 дахь тун вакцинаа хийлгүүлжээ. Израилийн ЭМЯ-аас мэдээлж байгаагаар өнөөдөр энэ улсад цар тахлын халдвар аваад байгаа иргэдийн 40% нь хүүхэд, залуус байгаа юм.