Украины ЗГ-ын зөвлөх Баасан гарагийн өглөө нийслэл Киев хотод баллистик пуужингийн харвалт болсон талаар мэдэгдлээ.
Украины Дотоод хэргийн яамны даргын зөвлөх Антон Геращенко
"Киев рүү далавчит эсвэл баллистик пуужингаар цохилт өгсөөр байна"
гэж мессежээр сэтгүүлчдэд мэдэгджээ.
Баасан гарагийн үүрээр Киевийн төвд хоёр том дэлбэрэлт, захад гурав дахь хүчтэй дэлбэрэлт болсон тухай газар дээр нь ажиллаж байсан CNN агентлагаас мэдээлсэн байна.