Тэгвэл энэ хоорондУкраины нийслэл Киев хотод урьдын адил агаарын түгшүүр зарлаж, хот Оросын зэвсэгт хүчний бүслэлтэд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Оросын цэрэг дайчид Киев хотод ойртсоор байгаа талаар Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлж, танкийн цуваа руу гал нээж байгаа болон Украины цэргүүд сумтай хайрцаг зөөвөрлөж байгаа видео бичлэг үзүүлжээ.
Тэгвэл Украины талын мэдээлж байгаагаар Оросын цэргийнхэн нийслэл Киев хотыг баруун болон хойд хэсгээс нь бүсэлж байгаа гэнэ. Харин Оросын тал агаараас цэргийн объект руу цохилт өгч байгаа бичлэг үзүүлж байна. Киев Москваг иргэний дэд бүтэц болох барилга байшин, сургууль, эмнэлгийн барилга руу цохилт өгч байгаад буруутгаж байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойшхи хугацаанд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтнууд болон түргэн тусламжийн машин руу халдсан 18 тохиолдол бүртгэгдсэн гэсэн бол Оросын тал энэ баримтыг үгүйсгэж байна.