Дэлхийн католик шашинтны тэргүүн 1-р Франциск Украины дүрвэгсдийн хүүхдүүдийг эргэн очсон байна.
Ромын тэргүүн хамба лам Ватиканы “Бамбини Жезу” эмнэлэгт байрлуулсан Украины дүрвэгсдийн хүүхдүүдтэй уулзжээ.
“Бамбини Жезу” эмнэлэгт түүнчлэн Украины дайн тулааны бүсээс шархадагсдыг ч авчран хэвтүүлжээ. Мөн түүнчлэн Украины эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байсан хорт хавдартай, бусад өвчтэй хүүхдүүдийг Ватиканы эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн юм. Өнгөрсөн 2-р сарын сүүлээс хойш “Бамбини Жезу” эмнэлэг Украины 50 гаруй хүүхдийг хүлээн авч, хэвтүүлээд байгаа юм.