Мексикийн төвийн хэсэгт байрлах Морелос мужид хөнгөн нисэх онгоц осолджээ. Онгоц орон нутгийн супермаркетын барилгын дээр унасан байна.
Ослын улмаас онгоцонд явсан 3 хүн амиа алдаж, мөн газар дээр байсан 4 хүн гэмтсэн байна. Осол Морелос мужийн Темиско нэртэй суурингийн бүсэд болжээ.
Жижиг оврын хөнгөн онгоц газар мөргөн унасан ч шатаж дэлбэрээгүй байна. Харин их хэмжээгээр гэмтэж сүйджээ. Онгоц унахдаа супермаркетын ханыг цөмлөн орж, худалдааны төвийн танхим голлон унажээ.