Германы канцлер Олаф Шольц Украины талд хүнд зэр зэвсэг нийлүүлэх асуудлаар тодорхойгүй байр суурьтай байгаагаасаа шалтгаалан Холбоотон орнуудынхаа зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Герман улс Леопард Ай танк 100, М-113 хуягт техник 60-ыг Украины талд нийлүүлэхээр хэлэлцэж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй цаг алдаж байгаа юм.
Украины тал Герман улсаас эдгээр зэр зэвсгийг авах сонирхолтой байгаа ч Берлин одоогоор Киевт нийлүүлэх эсэхээ тодорхой шийдээгүй байна. Германы талын шийдвэргүй байдал Холбоотон орнууд төдийгүй Украины дайныг эсэргүүцэгч орнуудын зүгээс ч шүүмжлэлтэй тулгарч байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан Германы канцлерын нэр хүнд сүүлийн санал асуулгаар 38% болж буурчээ. Өнөөдөр Украины талд зөвхөн хоёр улс амласныхаа дагуу зэвсэг нийлүүлжээ. Польш болон Чех улсууд НАТО-ийн бусад орнуудаас хамгийн түрүүнд Украинд хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн хуягт техник нийлүүлжээ.