Италийн Турин хотод болсон Евровижн хөгжмийн наадамд энэ жил Украины Калуш Оркестра хамтлаг тэргүүллээ. Калуш-Оркестра рэп хамтлаг “Стефания” нэртэй дуугаараа оролцон Европын нэр хүндтэй хөгжмийн наадамд түрүүллээ.
“Евровижн-2022” хөгжмийн наадмын финалын шатанд 25 улс орны хамтлаг дуучид оролцож, Украины рэп хамтлаг шүүгч, үзэгчдээс нийт 631 оноо авч, тэргүүн байранд шалгарчээ. Тэгвэл Украины хамтлагийн араас Их Британийн дуучин Сэм Райдер 2-р байр эзэллээ.
Их Британийн хувьд 1998 оноос хойш Евровижн хөгжмийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь болжээ. Хөгжмийн наадмын эхний 5 байранд Украин, Их Британиас гадна Испани, Швед, Сербийн уран бүтээлчид шалгарсан байна.
Украины хамтлаг улс оронд нь дайн тулаантай байгаа ч Европын хамгийн томоохон хөгжмийн наадамд тэргүүлж, улс орондоо бага боловч баяр баясгалан авчирлаа. Калуш-Оркестра хамтлаг финалын шатанд үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа хуран цугласан олон, телевизээр үзэж байгаа хүмүүст хандан “Украинд, Мариуполь хот, бүслэлтэд байгаа Азовстальд туслахад уриалжээ.