Мексикт учир битүүлэг шалтгаанаар сураггүй алга болсон хүний тоо 100 мянгад хүрчээ. Энэ талаар Мексикийн эрх баригчид мэдээлж, эдгээр хүмүүсийн дийлэнх хэсэг нь гэмт бүлэглэл, мафийнханы үйл ажиллагаатай холбоотойгоор сураггүй болсон гэж үзэж байна.
Мексикийн дотоод хэргийн яам 1964 оноос хойш ямарваа шалтгаанаар сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэл явуулж, тэднийг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм. Хоёр жилийн өмнө энэ жагсаалтад бичигдсэн нэрс 73 мянгад хүрч байсан бол өнөөдөр 100 мянга болж нэмэгджээ. Мексикт 2007 оноосиргэд үл мэдэгдэх шалтгаанаар сураггүй алга болох нь ихэсчээ. Тухайн үед Мексикийн ерөнхийлөгч байсан Фелипе Кальдерон армийн хүчийг гудамжинд гарган хууль бус хар тамхины наймаачидтай тэмцэхийг тушаасан нь хүчирхийллийг гааруулж, өнөөдрийг хүртэл нөхцөл байдал хяналтад ороогүй хэвээр байгаа юм.