Афганистаны эмэгтэйчүүд Талибаны дэглэм төр засгийн эрхэнд гарснаас хойш сурч боловсрох, ажил хөдөлмөр хийлгэх эрхээ хаалгаад байна. Тэгвэл Талибаны бүлэг эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт бурка буюу нүүрээ халхалсан нөмрөг өмсөхийг шаардаж, тэр байтугай телевизийн хөтлөгч эмэгтэйчүүд эфирт нүүрээ далдалсан байдалтай гарах болжээ.
Талибаны засгийн газрын Соёлын яамнаас энэ дагуух журмыг баталжээ. Журмыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд дагаж мөрдөхөөс эхлээд татгалзаж байсан ч хэрвээ журмыг дагахгүй бол ажлаас нь халахаар сүрдүүлсэн учраас арга буюу нүүрээ халхалсан хувцас хэрэглэл өмсөх болжээ. Телевизийн сэтгүүлч, хөтлөгч Соня Ниазигийн ярьснаар талибаны дэглэм төр засгийн эрхэнд гарахаас өмнө тэд зөвхөн толгойдоо алчуур зүүдэг байсан гэж ярьжээ. Харин нүүр халхалсан хижаб, бурка зэргийг хэрэглэдэггүй, өмсдөггүй байсан гэжээ.