Үйл явдал

Индонезийн Баруун Ява мужийн Балонган тосгон дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гуравдугаар сарын 28-ны ням гарагт хүчтэй дэлбэрэлт болсон. Ослын улмаас 20 орчим хүн гэмтсэн. Таван хүн их хэмжээний түлэгдэлтэй, эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлсэн. Тэгвэл цагдаа нар гал түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа талаар Индонезийн үндэсний телевизээс мэдээллээ.

Урьдчилсан мэдээллээр, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг объект дээр аянга буусан нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Үүнээс гадна дэлбэрэлт болсон үйлдвэрийн ойролцоох мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, тусгай эрүүл мэндийн багийнхан тэдгээр иргэдэд хяналт тавин ажиллаж байна.