Иракийн цар тахлын эмнэлэгт дэлбэрэлт болж, гал гарчээ

Үйл явдал

Иракийн нийслэл Багдад хотын Ибн-аль-Хатыб эмнэлэгт хүчтэй дэлбэрэлт болж, гал гарчээ. Дэлбэрэлт Багдадын цар тахал өвчинтэй тэмцэж байгаа эмнэлгийн барилгад болж, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энд хүчилтөрөгчийн баллон дэлбэрснээс золгүй явдал болж, гал гарсан байна. 

Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар золгүй явдлын улмаас 80 гаруй хүн амиа алдаж, 100-аад хүн гэмтэж бэртэн түлэгджээ. Иракийн ерөнхий сайд Мустафа аль Кадими золгүй явдалд өртөн амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Түүнчлэн улсынхаа Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаас нь буулгаж, эмнэлэгт болсон золгүй явдлын дагуу мөрдөн шалгах ажил явуулахыг үүрэгджээ.