Хятадын баруун хойд нутгаар хүчтэй салхи шуургатай байна

Үйл явдал

Хятадын баруун хойд нутгаар цаг агаарын байдал тогтворгүй, хүчтэй салхи шуургатай байна. Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас зарим газарт үзэгдэх орчин хязгаарлагдаж, агаарын чанар муудаад байгаа юм.

Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу мужид хүчтэй салхи шуурганы улмаас үзэгдэх орчин 20 метрээс хэтрэхгүй болж, агаарын чанар эрс мууджээ. Түүнчлэн хүчтэй салхины улмаас мод бут үндсээрээ булгарч, цахилгааны шонгууд унан, гудамж талбай хогонд автжээ. Хүчтэй шуурганы улмаас Хятадын томоохон авто замын сүлжээ болох Лянь-юньган болон Хоргосыг холбосон гол авто замын хөдөлгөөн саатсан байна.

Юмэнь хотод үзэгдэх орчин 50 метрээс хэтрэхгүй болж, энд секундэд 24 метр хүртэл ширүүсэн шуурч байна. Түүнчлэн цаг агаарын таагүй үзэгдэлд Цзиньтагаас Ганьсу хүртэлх бүс нутаг автаад байна. Цаг уурчид гамшгийн бүс дэх иргэдээ анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байна.