Хонконгод хөл хорионы дэглэмийг сулруулжээ

Үйл явдал

Хонконгод цар тахлын халдвар буурч, нөхцөл байдал хяналтанд оржээ. Тиймээс Хонконгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ сулруулж, бар, шөнийн цэнгээний газрууд, олон нийтийн үйлчилгээний байгууллагуудад үйл ажиллагаагаа нээх зөвшөөрөл олгосон байна. 

Олон нийтийн газруудыг нээх зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн журам мөрдөхийг хатуу сануулж байгаа юм. Бар, шөнийн цэнгээний газрууд, караокений газрууд шөнийн 02 цаг хүртэл ажиллана. Ингэхдээ зөвхөн цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан вакцины паспорттой иргэдэд үйлчлэхийг зөвшөөрч байгаа юм. Мэдээж хэрэг эдгээр газруудын ажилтнуудад мөн вакциндаа бүрэн хамрагдсан байх шаардлагай тавьж байна. Түүнчлэн бүрэн хүчин чадлаараа ажиллахыг хориглож, хоорондын зайгаа барин, 3/1%-даа үйлчлүүлэгч авч ажиллахыг зөвшөөрчээ.