ХЯТАДЫН ВОЛУН ДАХЬ ТӨВД ХУЛСНЫ БААВГАЙ МЭНДЭЛЖЭЭ

Энтертэйнмент

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Волун байгалийн цогцолбор газарт энэ сарын 27-нд мэндэлсэн хулсны баавгайн үр төл өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн хамгийн том жинтэй бамбарууш болжээ. Хулсны баавгайн үр төл 249 грамм жинтэй мэндэлсэн нь хамгийн том жинтэй гэж бүртгэгдсэн байна.

Волун дахь байгалийн цогцолбор газарт мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Түүний ээж Мэйси нэртэй баавгайн бие ч мөн өдрөөс өдөрт сайжран тэнхэрч байгаа юм. Хулсны баавгай үр төлөө бойжуулан анхаарал тавьж байгаа талаар мэдээлж байна.