Милан хотноо загварын долоо хоног өрнө дорныг холбосон өвөрмөц үзүүлбэрээр эхэлжээ

Энтертэйнмент

Италийн Милан хотноо эхэлсэн загварын долоо хоног Барууны ертөнцийг Дорныхтой хослуулж, өрнө дорныг холбосон өвөрмөц загварын үзүүлбэрээр эхэлжээ.

Миланы загварын долоо хоногийн үеэр залуу загвар зохион бүтээгчид, дизайнерууд Арабын ертөнцийн эмэгтэйчүүдэд зориулан гаргасан коллекцоо танилцуулсан байна.

Энэхүү коллекцийг бүтээгчид Италийн загварын чиг хандлага, уламжлалыг Ойрхи Дорнодын бүс нутгийн улс орнуудын эмэгтэйчүүд, зан заншил, онцлогт тохируулан уусган бүтээжээ.

Исламын шашинт эмэгтэйчүүдэд зориулсан загварын коллекцийг цаашлаад Европын зах зээлээс гадна Дорнын улс орнуудад гаргахаар төлөвлөөд байна.