Жеймс Бондын шинэ цуврал киноны нээлт Лондонд боллоо

Энтертэйнмент

Жеймс Бондын тухай киноны шинэ ангийн продюсераар Майкл Уилсон, Барбара Брокколи нар ажилласан бол найруулагчаар нь Кэри Жожи Фукунага ажилласан байна. Агент 007-ийн дүрийг Английн жүжигчин Дэниел Крейг бүтээжээ.

Лондон хотын Альберт холлд болох киноны нээлтийн улаан хивсний ёслолд киноны баг оролцох юм. “Үхэх цаг болоогүй” кино ирэх 9-р сарын 30-нд дэлхийн кино театруудаар нээлтээ хийнэ. Киноны нээлт 2020 оны 4-р сард болох ёстой байсан ч цар тахлын улмаас нэг бус удаа хойшлогдож байжээ.

“Үхэх цаг болоогүй” кинонд Жеймс Бондын дүрийг жүжигчин Дэниел Крейг сүүлийн удаа бүтээсэн юм. 53 настай жүжигчний хувьд энэ түүний Бондын тухай 5 дахь, мөн сүүлийн цуврал болжээ. Дэниел Крейгийн хувьд тэрээр Жеймс Бондын тухай цувралд тоглосноороо Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчний нэг болсон юм.

“Үхэх цаг болоогүй” кино Бондын тухай цувралын 25 дахь анги юм.

Агент 007 буюу Жеймс Бондын тухай цувралын ээлжит шинэ ангийн нээлт 9-р сарын 28-ны өдөр Лондон хотноо нээлтээ хийлээ. Нууц ажилтан Жеймс Бондын тухай киноны “Үхэх цаг болоогүй” нэртэй шинэ анги албан ёсны нээлтээ Лондоны Альберт-холлд хийж, анхны үзэгчиддээ хүрчээ.