ИТАЛИЙН ALITALIA АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ СҮҮЛИЙН НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ

Энтертэйнмент

Италийн иргэний агаарын тээврийн Alitalia компани сүүлийн нислэгээ үйлдэж байна. Италийн үндэсний агаарын тээврийн компани дампуурлаа зарлаж, үйл ажиллагаагаа өөр газартай нэгтгэж байгаа учраас дахин энэ нэрэн дор нислэг үйлдэхгүй...

Alitalia компани энэ сарын 15-наас эхлэн ITA буюу Италийн агаарын тээвэр гэсэн нэр, логон доор нислэгээ үйлдэж байх юм. Одоогоос 74 жилийн өмнө байгуулагдсан Alitalia компани цар тахлын үеийн хүндрэлийг даван туулж чадаагүйгээс дампуурлаа зарлахаас аргагүйд хүрчээ. Италийн Үндэсний агаарын тээврийн компани түүнчлэн дотоодын нийтийн тээврийн салбарт хурдны галт тэрэгнүүдэд байр сууриа алдаж, дотоодын өрсөлдөөнд ялагдсан нь дампуурахад нөлөөлсөн байна.

Сүүлийн 20 жилийн туршид Италийн засгийн газар 13 тэрбум еврогийн алдагдал хүлээж, Үндэсний агаарын тээврийн компаниа авч үлдэхийг чармайсан ч цаашид энэ хэвээр үйл ажиллагаа явуулах аргагүй болсноос дампуурсан байна.