Меган Фокс сүй тавьжээ

Энтертэйнмент

Үзэсгэлэн гоо, содон нүдээрээ алдартай жүжигчин, модел Меган Фоксын найз залуу хөгжимчин Машинь Ган нар сүй тавилаа.

1-р сарын 11-ний өдөр Меган Фокс өөрийн инстаграмаар дамжуулан сүй тавих санал авсан бичлэгээ олон нийтэд цацсан байна.

Тэрбээр бичлэгийнхээ тайлбарт

“Нэг жил хагасын хугацаанд хамтдаа байж, миний төсөөлж байснаас ч илүү аз жаргалтай инээмсэглэл дүүрэн өдрүүд өнгөрчээ. Энэ бүхний эцэст тэр надад гэрлэх санал тавилаа. Би түүнд тийм гэж хариулсан”

гэжээ.