“Бэйби шарк” YouTube дэх анхны 10 тэрбум үзэлттэй контент боллоо

Энтертэйнмент

Өнгөрсөн 11-р сард хүүхэд багачуудын дуртай “Бейби шарк” дуу YouTube платформ дээр нийт 10 тэрбум үзэлттэй болсон.

Энэ нь тус платформ дээрх хамгийн олон буюу анхны 10 тэрбум хүрсэн үзэлттэй контент болж байгааг YouTube-ийнхнээс мэдэгдлээ.

Бейби шарк дуу нь БНСУ-ын боловсролын компани Pnikfong-ийн бүтээл. Америк, Солонгос гаралтай дуучин Hope Segoine дуулсан юм.

2016 онд Бейби шарк үзэгчдийн хүртээл болсон цагаасаа Ази тивд хандалт өндөр байсан. Харин 2019 оноос дэлхийн олон оронд хандалт нь өсч, томоохон хүүхдийн сувгуудаар цацагдаж эхэлжээ.