Далайн замаг, нялцгай биет зэргээр маш амттай шорлог хийж, үүнийг “ирээдүйн хоол” гэж нэрийджээ

Энтертэйнмент

Далайн замаг, нялцгай биет зэргээр маш амттай шорлог хийж, үүнийг ирээдүйн хоол гэж нэрийджээ. Зүүн Өмнөд Азийн улс орнуудад медуз буюу далайн замаг, нялцгай биетээр эртнээс хоол хүнс хийж идсээр ирсэн ч Тайландад сүүлийн 10-аад жил медузын олборлолт эрс нэмэгдсэн байна.

Далайн энэхүү нялцгай биетийг Тайландчууд ирээдүйн голлох хоол хүнс гэж нэрийдэх болжээ. Ингэхдээ медузыг зөвхөн далай тэнгисээр барилгүй, хиймэл аргаар тогтмол усанд үржүүлэх болжээ. Тайландын далайн медуз үржүүлгийн нэгэн үйлдвэр л гэхэд өдөрт 3 тонн бүтээгдэхүүн нийлүүлж, зөвхөн дотоодод төдийгүй мөн гадагшаа экспортод гаргах болсон байна.

Тайландын ресторануудад далайн замаг, нялцгай биетээр маш олон төрлийн амттай хоол зууш ч хийж сурчээ. Үйлчлүүлэгчид ч мөн энэ төрлийн хоол зуушинд ихэд дурлах болсон байна.