Кортни Кардашьян, Травис Баркер нар албан ёсоор Санта-Барбарад гэрлэлтээ батлуулжээ

Энтертэйнмент

Кортни Кардашъян, Травис Баркер нар Лас Вегаст хуримын ёслол хийсэн ч гэсэн баримт бичиг дээр эхнэр нөхөр гэж бүртгэгдээгүй байсан бол, сая 5-р сарын 16-нд албан ёсоор Санта-Барбарад гэрлэлтээ батлуулжээ. 

Өнгөрсөн 10-р сард сүй тавьсан хос ийнхүү албан ёсоор гэрлэлтээ батлуулаад байна. Энэ ёслолын үеэр Кортнигийн эмээ Эмжэй Кампбелл болон Трависын аав Рэнди Баркер нар гэрчээр байжээ.

Гэр бүлийн бусад гишүүд болон тэдний найзууд нь байгаагүй нь тэд дараа нь арай том хэмжээтэй хуримын ёслолоо удахгүй Италид хийхээр төлөвлөж байгаатай холбоотой болов уу. Хос аз жаргалаар дүүрэн зургуудаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийттэй хуваалцсан юм.