Дуучин Рианнагийн фэнүүд байвал дуулгах сайхан мэдээ байна. Рианна анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Рианна болон рэппер ASAP Rocky нар 5-р сарын 13-нд хүүтэй болсон баяртай мэдээг олон нийттэй хуваалцжээ. Дуучин бүсгүй Лос Анжелес хотод эрүүл энх амаржсан байна. Тэр анх бие давхар болсон тухайгаа ойрын хүрээллээсээ хүртэл ихэд нууцалж байжээ. Энэ тухай “Би үүнийг нууцлахад анх маш хүнд байсан. Яагаад гэвэл тэд миний зуршлыг мэднэ шүү дээ. Чи ямар нэг юм уумааргүй байна уу? Тамхи татахгүй юм уу? гээд л байсан. Намайг чихэрлэг зүйл идэх дургүйг мэддэг учраас тэд намайг гэнэт амттаны тухай асуухад их гайхсан” гэж ярьжээ.