Японд парламентын доод танхимаа тараан, сонгуулийн тов тогтоожээ

Улс төр

Японд шинээр эмхлэн байгуулагдсан засгийн газар улсынхаа парламентын гол танхим болох доод танхимаа тарааж, хугацаанаас нь өмнө бүх нийтийн сонгууль явуулах шийдвэр гаргасан байна.

Парламентын доод танхимыг тараах шийдвэрийг ерөнхий сайд Фумио Кишидагийн санаачлагаар хэлэлцэн, Японы Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Улмаар Японы үндсэн хуулинд зааснаар энэхүү шийдвэрийг эзэн хаанд өргөн барьж танилцуулан эцсийн шийдийг эзэн хаан Нарухито батлах ёстой юм. Японы парламентын доод танхим улсынхаа ерөнхий сайдыг сонгох, улсын төсөв хэлэлцэх зэрэг асуудалд дээд танхимаасаа давуу эрхтэй байдаг юм.

Хамгийн сүүлд парламентын доод танхимын сонгууль 2017 оны 10-р сард болж байжээ. Парламентын доод танхимын гишүүд 4 жилийн хугацаагаар сонгогдож, тэдний бүрэн эрхийн хугацаа энэ оны 10-р сарын 21-нд дуусгавар болох юм.