БНАСАУ-ын эсрэг АНУ ээлжит хоригоо тавьжээ

Улс төр

Энэ удаад Америкийн хоригт Умард Солонгосын нэр бүхий 6 иргэн, мөн Оросын нэг иргэний нэр “хар жагсаалтад” багтсан байна. 

Америкийн эрх баригчдын мэдээлж байгаагаар Вашингтоны тал эдгээр нэр бүхий хүмүүсийг Умардын цөмийн хөтөлбөртэй холбоотой гэж үзэж байгаа юм. Вашингтоноос Пхеньяны эсрэг гаргасан энэхүү хориг нь Байдены засгийн газраас Умардын эсрэг тавьж байгаа анхны хориг арга хэмжээ болжээ.

Үүнээс өмнө Цагаан ордон Умард Солонгосын эрх баригчдыг яриа хэлэлцээрийн ширээний ард суухад уриалж байсан ч амжилтад хүрээгүй юм. Он гарснаас хойшхи хугацаанд Пхеньяны тал хоёр ч удаа пуужингийн туршилт явуулаад байна.