Германы шүүх байгууллага Сирийн иргэнийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутай гэж үзлээ

Улс төр

Германы хууль хүчний байгууллага Сирийн тусгай албаны дэслэгч асан Анвар Раслан гэгчид хүн төрөлхтөний эсрэг цэрэг дайны гэмт хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноожээ. 

Германы Кобленце хотын шүүх 58 настай Сирийн иргэнийг Дамаскийн шоронд хоригдлуудын эсрэг хүч хэрэглэн, дарамталж байсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна. 

Германы шүүх байгууллага Анвар Раслан гэгчийг 2011-2012 оны хооронд Сирийн Дамаск хотын шоронд 4 мянга гаруй хүнийг дарамтлан, хүч хэрэглэж байсанд гэм буруутай гэж үзсэн байна. Раслан Дамаскийн шоронд ажиллаж байхдаа Сирийн эрх баригчдын эсрэг боссон, сөрөг хүчний гишүүд дэмжигчдийг эрүү шүүлтэд оруулан, дарамтлан тамлаж байсан гэнэ. Түүний дарамтыг даалгүй 30-аад хүн амиа алдсан гэж прокурорын албанаас үзсэн байна. 2012 оны сүүлээр Раслан сөрөг хүчний талд шилжин, улмаар эх орноосоо зугтан гэр бүлийнхээ хамт Иорданид очжээ. 2015 онд түүний гэр бүл Германд орогнох эрх авч, улмаар хоёр жилийн дараа түүнийг дайны гэмт хэргийн дагуу гэрчийн хувиар шүүх байгууллагад дуудаж, тэрээр Дамаскийн шоронд ажиллаж байсан нь тодорхой болсны дараа 2019 оны 2-р сард баривчлагдсан байна.