Умард Солонгосын тал Япон тэнгисийн зүг дахин пуужин харвалаа

Улс төр

БНАСАУ он гарснаас хойш 3 дахь удаагаа пуужин харвалаа. Энэ удаад чухам ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин Пхеньяны тал харвасан талаар БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлсэн юм.

Умард Солонгосын талаас харвасан ээлжит пуужин мөн л дуунаас хурдан пуужин байсан гэж эх сурвалжууд үзэж байгаа юм. Пхеньяны албаны эх сурвалжуудын мэдээлснээр пуужин харвах үйл явцыг Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун биечлэн хянаж, дуунаас хурдан пуужин мянгаад км зай туулан байд оновчтой туссан гэнэ.

Умард Солонгосын тал анх дуунаас хурдан пуужингийн туршилт 2021 оны 9-р сард туршсан талаараа мэдээлж байсан юм. Тэгвэл он гарснаас хойш Пхеньян дуунаас хурдан пуужингийн ээлжит хоёр дахь туршилтаа 1-р сарын 5-нд явуулж үүнээс 6 хоногийн дараа 1-р сарын 11-нд дахин 3 дахь пуужингаа харван туршсан гэж мэдээлжээ.