Америкийн эрх баригчид Украинаас иргэдээ татна

Улс төр

Украины бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын эрх баригчид Украин дахь ЭСЯ-ны албан хаагчдын гэр бүлийн гишүүдийг яаралтай тус улсыг орхих чиглэл өгсөн байна.

Үүнээс гадна нэн шаардлагагүй л бол бусад ЭСЯ-ны албан хаагчид болон Америк иргэдийг Украинаас явсан нь дээр гэж мэдэгдлээ.

ОХУ-аас Украин руу цэргийн дайралт хийх гэж байгаа гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Харин ОХУ-ын зүгээс энэ мэдээллийг няцаасан юм. Ямартай ч АНУ-аас иргэдээ энэ тодорхойгүй нөхцөл байдалтай үед Украин болон ОХУ руу аялахгүй байхыг анхаарууллаа.