Армяны Ерөнхийлөгч Серж Саркисян албан тушаалаасаа огцорчээ

Улс төр

Армяны ерөнхийлөгч Серж Саркисян албан сэнтийгээсээ өөрийн хүсэлтээр огцорчээ.

Энэ талаар ерөнхийлөгчийн албан ёсны сайт мэдээлж, Серж Саркисяны огцрох болсон шалтгааныг улс орны эрх мэдлийг эрх баригч байгууллагуудын дунд тэгш бусаар хуваасныг эсэргүүцэн ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.  

Серж Саркисяны мэдэгдсэнээр тэрээр улсынхаа үндсэн хуулийн бүрэн эрхийг төлөөлдөг хэдий ч түүнд үнэн хэрэгтээ улс орны дотоодын асуудлыг хямралын үед бие даан шийдэх, шийдвэрлэх боломж хаалттай байгааг хэлжээ. Армян улс нь парламентын засаглалтай улс орон учраас ерөнхийлөгчийн бүрэн эрх зарим талаар хязгаарлагдаж байсан юм. Тиймээс Серж Саркисян албан сэнтийгээсээ огцрох тухайгаа мэдэгдэхдээ “Бид улсын ерөнхийлөгч улс орныхоо дотоодын хямрал, дайн тулаан, энхтайван байдалд нөлөөлөх боломжгүй улс оронд амьдарч байна” гэжээ. Армяны парламент Серж Саркисяныг 2018 оны 3-р сард улсынхаа ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэрээр Армян улс парламентын засаглалд албан ёсоор шилжсэний дараах анхны төрийн тэргүүн болжээ. Үүнээс өмнө Армянд “хамба хилэн хувьсгал” дэгдэхээс өмнө ерөнхийлөгчийн засаглалтай байжээ. Улмаар Армян улс парламентын засаглалд шилжин Никол Пашинян улсынхаа ерөнхий сайдаар сонгогдсон юм.