Скотленд-Ярд Ерөнхий сайд Борис Жонсоны албан өргөөнд болсон үдэшлэгийг нягтлан шалгана

Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын хатуу карантин, локдауны үед Даунинг стритэд болсон үдэшлэгт оролцсон гэх явдал олны анхаарлыг татсан хэвээр байна. 

Скотланд-Ярд Их Британийн ерөнхий сайдын өргөөнд болсон гэх үдэшлэгийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж, нөхцөл байдлыг нягтлахаар болжээ. 

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг улс орондоо цар тахалтай холбоотой хатуу локдаун зарласан үед Даунинг Стритэд болсон үдэшлэгт оролцсон гэх хэрэг, хэл ам түүнийг албан сэнтийгээс нь буулгаж болзошгүй байгаа юм. Борис Жонсон тэгвэл тэрхүү үдэшлэгийг ажил хэргийн чөлөөт уулзалт байсан гэж бодсон гэсэн тайлбар өгч, локдауны дэглэмийг зөрчөөгүй, зөрчихийг огтхон ч бодоогүй гэж мэдүүлсээр байгаа юм. 2020 оны 5-р сарын 20-нд, улс оронд нь цар тахалтай холбоотой хөл хорионы журам ид мөрдөгдөж байх үед Даунинг стритэд Их Британийн ерөнхий сайдын албан өргөөний ажилтнууд үдэшлэг зохион байгуулсан, түүнд нь Борис Жонсон очиж оролцсонд буруудаад байгаа юм.