ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улсынхаа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзлаа

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж, Украины Мариуполь хотод байрлах “Азовсталь” төмөрлөгийн үйлдвэрийн эсрэг хийх цохилт дайралтаа цуцалжээ.

Путин Мариуполь хотын аж үйлдвэрийн бүсэд байрлах төмрийн үйлдвэр лүү халдах шаардлагагүй гэж үзэн тушаалаа цуцалсан байна. 

Путин шийдвэрээ цуцалсан талаараа мэдэгдэхдээ: -Бидэнд аж үйлдвэрийн объектын а учрас доогуур гүйж, цэрэг дайчдынхаа амь насыг эрдэлд оруулах шаардлага байхгүй гэж бид үзэж байна. Тиймээс бид дайралтаа цуцаллаа гэжээ.

Путин түүнчлэн сайн дураараа зэвсгээ хаян бууж өгсөн Украины дайчдад хүн ёсны дагуу хандаж, амь насыг нь хамгаалах болно гэдгээ хэлжээ. Мариуполь хот Оросын дайралтад бараг бүрэн автаад байгаа ч Украины дайчид бууж өгөхөөр яарахгүй байна. Хотоос энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоожээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Мариуполь хотод явуулж байсан хүмүүнлэгийн ажиллагаа тасалджээ.