Жо Байден Цагаан ордонд Финлянд, Шведийн тэргүүлэгчдийг хүлээн авч уулзжээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд Финлянд, Шведийн тэргүүлэгчдийг хүлээн авч уулзжээ. Хельсинки болон Стокгольмын талууд Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх албан ёсны хүсэлтээ гаргасны дараа Цагаан ордны тэргүүн хоёр улсын тэргүүнүүдийг хүлээн авсан байна. 

Финлянд, Шведийн талууд дундыг баримтлагч, төвийг сахигч байр сууриа хойш тавьж НАТО-д элсэх, нэгдэх шийдвэр гаргасан юм. Америкийн тэргүүн Хойд Европын орнуудын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж:

-Финлянд болон Швед улсууд нь хүчирхэг ардчилсан институт, хүчирхэг цэрэг арми, мөн хүчирхэг эдийн засагтай улс гүрнүүд. Тиймээс НАТО-д нэгдсэнээр Умардын эвслийг улам бүр хүчирхэгжүүлж, байр сууриа тэлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ.