Британийн ханхүү Уильямд зориулан дурсгалын зоос гаргажээ

Улс төр

Их Британийн үе залгамжилсан ханхүү Уильямын 40 насны төрсөн өдөрт зориулан дурсгалын зоосон мөнгө гаргажээ. Британийн мөнгөний ордон 5 фунтын зоос гаргаснаа даваа  гарагт танилцуулсан байна. 

Их Британийн үе залгамжилсан ханхүү, Кембрижийн гүн Уильям энэ сарын 21-нд 40 нас хүрчээ. Ханхүү Уильямд зориулан түүний хөрөг бүхий зоосон мөнгө гаргасан нь Их Британийн хаан ширээг залгамжлагчид зориулан гаргаж байгаа анхны зоос болжээ. Дурсгалын зоосон мөнгийг Их Британийн хатан хааны мөнгөний ордны дизайнер Томас Дохерти бүтээж, зоосон дээр Уильямын хөрөг зургаас гадна “Кембрийн эрхэмсэг гүн” гэсэн бичиг хаджээ. Зоосон мөнгийг ирэх 6-р сарын 2-нд болох хатан хаан 2-р Элизабетийн хаан ширээнд заларсны цагаан алтан ойн үеэр албан ёсоор танилцуулна.