Колумбид Ням гарагт ерөнхийлөгчийн сонгууль боллоо

Улс төр

Колумбид энэ Ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сонгуульд 6 нэр дэвшигч өрсөлджээ. Колумбийн одоогийн төрийн тэргүүн Ивана Дукегийн хувьд үндсэн хуулинд заасны дагуу улиран өрсөлдөх эрхгүй юм. 

Колумбид явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын нийслэл Богота хотын захирагч асан, сенатч Густаво Петрог ялалт байгуулах хамгийн их магадлалтай улс төрчид тооцож байна. Зүүний эвслээс нэр дэвшигч Густаво Петрогийн гол өрсөлдөгчийг Барууны “Колумбийн төлөөх баг” хүчний нэр дэвшигч Федерико Гутьерресыг, мөн бие даан нэр дэвшигч Родольфо Эрнандесыг гэж нэрлэж байгаа юм.

Сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигч иргэд сонгогчдын 50-иас дээш хувийн санал авахад хангалттай. Хэрвээ ялагч тодрохгүй бол 6-р сарын 19-нд хоёр дахь шатны сонгууль явуулах юм. Өмнөд Америкийн энэ улсад бараг хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайн төгссөн ч өнөөдрийг хүртэл гэмт хэргийн гаралт өндөр, 50 сая хүн амтай энэ улсын хүн амын бараг 40-өөд нь ядуу буурай амьдарч байна.