ЕХ Оросын царцаагдсан хөрөнгийг Украины сэргээн босголтод ашиглана 

Улс төр

Европын холбоо Оросын царцаагдсан хөрөнгийг Украины сэргээн босголтод ашиглах хүсэлтэй байгаа юм. Царцаагдсан Оросын хөрөнгийг хэрхэн ашиглах боломжтойг судлах тусгай бүлэг байгуулна гэж Шведийн Ерөнхий сайд мягмар гарагт мэдэгдлээ. ЕХ-г oдоогоор Швед улс даргалж байгаа юм. 

ОХУ Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш ЕХ Оросын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээг авч, хувь хүн, байгууллагуудынх нь хөрөнгийг царцаагаад байгаа. Эдгээр царцаардсан хөрөнгийг Украины сэргээн босголтод хэрхэн ашиглах боломжтойг судлах тусгай бүлгийг 2-р сарын 15-нд байгуулна гэж Шведийн ЕС Ulf Kristersson мэдэгдлээ. Тус бүлгийг Шведийн засгийн газрын агентлаг болох, үндэсний худалдааны зөвлөлийн дарга Андерс Ахнлид ахлах юм. Царцаагдсан хөрөнгийн тоонд Оросын төв банкны хэдэн авран тэрбум доллар багтаж байгааг Анхлид хэллээ. 

Оросын царцаагдсан хөрөгийг ашиглах “олон улсад нэр хүнтэй арга” олох нь ЕХ-г тэргүүлж байгаа орны хувьд Шведийн үндсэн зорилт гэж ЕС хэллээ.